Бодлын ертөнц : Зиа шинэ жил боллоо

Зиа шинэ жил боллоо

2014 онд энэ жил гадагшаа гарна гэдэгтээ 100 хувь итгэчихсэн байсан болохоор төлөвлөсөн юм бараг байсангүй. Шинэ байртай болсон болохоор тэрийгээ тохижуулах гэж илжиг шиг зүтгэж ээ. 2015 онд архи уухгүй гэсэн амлалтандаа хүрсэн. Угаасаа би ямар уудаг биш дээ. хахаха. Өөрийгөө уйтгартай, эсвэл хөгжилтэй гэдгийг мэдэх гээд чадсангүй. Би хараагүй хүн ийм ийм зүйлүүдийг хийж чадна гэдгийг энэ нийгэмд хүргэхийг зорьдог юм. Тэгсэн хамт ажилладаг эгч нэг шинэ TV нэвтрүүлэг хийнэ, тэгээд эхний зочин нь чи болж өгөөч гэхээр нь шууд л зөвшөөрчихсөн. Тэнд бол би ажлаа танилцуулах, ер нь өөрийнхөө чаддаг юмыг л хүмүүст харуулах байсан юм. Тэгсэн би өөрийнхөө хэд хэдэн сул талуудыг олж мэдсэн. Нэвтрүүлгээ дүгнэвэл жаахан уйтгартай болов уу гэж бодсон. Тэгсэн чинь би бас гэнэт хөдөлгөөнгүй хөшөө шиг суучихдаг юм байна. Бүрэнхийгийн ээдвард тэгээд хөдлөхгүй, бүр амьсгалахгүй байдаг гэж уншиж байсан. хэхэ. Яг өөрийгөө уйтгартай юм уу гээд бодохоор надтай хамт байгаа хүмүүс дандаа л инээлдэж байх юм. Тэгээд би яг уйтгартай юм уу хөгжилтэй юм уу бүү мэд. Нэвтрүүлэгтээ дээд сургуульд Англи хэл заалгаж байсан багшийгаа бас урьсан юм. Багшаасаа их сонин магтаалууд сонссон. 4 жил хичээл заалгахдаа тэр багшийн хичээлээс 1 удаа чөлөө авсан, 1 удаа хоцорсон гэнэ. Миний яах гэж чөлөө авсанг хүртэл баггш санаж байсан. Тэр үед хараагүй хүмүүс 2 жилд 1 удаа груп сунгуулдаг байсан. ТЭр нь заавал эмч нарын хурлаар орж байж батлагдна. Уг нь яг сунгах хугацаа нь бол 10 минут ч хүрэхгүй. Гэтэл хэд хэдэн хороо нэг дор, тэгээд өрхийн эмчтэйгээ, ямар ч билээ дээ бичиг баримтууд бүрдүүлнэ, бас хэдэн шинжилгээ өгнө гээд явж өгнө. Тэр хурлаар миний груп хугацаагүйгээр сунгагдсан. ТЭгж нэг чөлөө авч л дээ. Тэгсэн бас Англи хэлний сонсох дасгал кассетнаас явдаг байсныг би net-ээс хичээл хулгайлж бүгдийг нь CD болгож байсныг хэлж байна. Би бусадтайгаа адилхан байх гээд тухайн хичээлийн номыг элэктрон хэлбэрээр, тэгээд нэг notebook үүрээд явдаг байсан юм. Багш заах хичээлийн сэдвээ хэлэхээр би тэр сэдвийг түрүүлээд гаргачихдаг байсан гэнэ. Би багшийг миний дэлгэцийг хардаг гэж ерөөсөө бодож байгаагүй. Тэгсэн бас намайг даалгавар хийгээд ирэхээр надаас биш бусдаас нь даалгавар хийсэн эсэхийг асуугаад байдаг байсан юм. Тэгсэн би шалгах байх гээд даалгавраа гаргачихсан сууж байхыг харчихдаг байж л дээ. Багш нар бас тэгж байгаад аймар юм билээ. Би баахан магтуулаад, час улаан болчихоод л суугаад байсан. 8 сард амралтаа авах байсан боловч багшлах эрх олгох сургалтанд суугаад, сургалтын төвийг мэргэжил сургалтын ямар юм билээ дээ МСҮТ ч билүү нэг юм болоход нь эхний багш нарын нэг болсон. Тэгээд л баахан юм бөглөх, хуралдах гэсээр байгаад амарч чадаагүй. Монголчууд бас нэг талдаа нэрлэхүү юм аа. Багш нараас цалин асуусан чинь бүгд цалингаа тохироогүй сургалтанд суусан байх юм. Би ганцаараа яг тийм цалин авна гэж байгаад суусан юм билээ. Хичээлийн нээлт дээр хүмүүсийн цолыг сонссон чинь яасан ч мундаг юм, баахан л магистар зэрэгтэй хүмүүс. Би ичиж ичиж магистрант гэж хэлүүлсэн. Баклавар байгаадаа биш, сурч байгаад больчихсон мөртлөө магистрант гэж хэлүүлэхээс ичээд байсан юм. Тэгээд хичээлдээ ороод хэд хонолоо, тэгсэн нөгөө олон мундаг магиструудын зарим нь магистраа аваагүй мөртлөө магистар гэж зарлуулсан байх юм. Зарим хүмүүсийг би цол тэмдэгний төлөө яах гэж хөөцөлдөөд байдгийг ойлгодоггүй юм. Эсвэл би зөрүүд болохоороо муухай аашлаад байдаг юм болов уу. Хичээлээ заагаад эхэлсэн чинь би их шахуу хөтөлбөр гаргасан байснаа мэдсэн. 1 сар болоход миний хичээл төлөвлөгөөнөөсөө 14 хоногоор, 2 сар болоход 1 сараар хоцроод эхэлсэн. Тэгсэн нөгөө газар цалингаа ярьж байснаараа өгөхгүй болоод явчихлаа. Би ч бол яг хэлсэндээ байхгүй л бол гарна гэж хэлчихээд гараад явчихсан. Тэгсэн тэр яасан ч хурдан тардаг юм, хүн болгон л мэдчихсэн байсан. Мэдээж надад зөвлөдөг хүний чихэнд хүрчихэж. Тэр хүн надад "Чамд эвтэйхэн гарчих боломж байхад заавал тэгж хатуурхаад байх хэрэггүй." гэж зөвлөсөн. Би ч бас удирдлагуудтай муу байгаад яахав гээд өөр шалтаг хэлээд гарсан. Гэхдээ миний оронд заах хүн асуудал гаргах, эсвэл сургалтанд асуудал үүссэн тохиолдолд ирж ажиллахаар болоод гарсан. Би тэд нарыг чимээгүй байж байгаасай гэж залбираад л байж байгаа. хэхэ. За тэгээд анхны багш нарын баяр тэмдэглэв ээ. Би урд нь хичээл зааж байсан л даа, гэхдээ дандаа зун зааж байсан болохоор багш нарын баяраас холуур өнгөрчихсөн. хэхэ. Тэмцээн зохиосон чинь манайх 2-р байранд орчихсон. Хамгийн сонин нь дуу хөгжмийн багш нь дуун дээрээ оноо алдаад, тамирын багш сандал булаацалдах дээр алдчихаж байгаа юм. хэхэ. Түргэн хэллэг дээр би өндөр оноо авсан. Гэхдээ л манайх бараагүй. Орой нь багш нараараа караокед орлоо. Тэр өдөр би их сайн дуулсан. Тэгсэн нэг багш шууд намайг охинтойгоо суулгах болоод юу юугүй л хадам болоод явчихлаа. Ядаж байхад халчихсан болохоор... Гэхдээ би халаагүй шүү. хэхэ. Тэгээд нэг багшид чирэгдээд бүжгийн талбайд очсон. Тэрийг тэврээд бүжиглэх шиг болсон. хэхэ. Би ямар бүжиглэж чаддаг биш, одоо хүртэл бүжиг гэдэг юмыг ойлгодоггүй. Харин болдог бол бүжиглэж байгаа хүнийг харчихмаар санагдаад байгаа. Эсвэл хөл, гар, бие, толгой гээд үе бүртээ нэг төхөөрөмж хийчихээд, тэр нь намайг хөдөлгөвөл би ойлгож магадгүй. Хүний хөлийг тааруулж хөлөө гишгэх гэдэг хэцүүхэн эд байналээ дээ. хэхэ. Би 2 сар хагас багшлаад ажлаа өгсөн. Тэгэхгүй бол би 3 газар ажиллаад 3 газраас цалин авч байсан. Цалин авах нь гоё боловч ажил үүрэг нь хэцүү юм билээ. Одоо бол би 2 газар ажиллаж байгаа. Удирдлагууд ажилчдаа ажилла ажилла гэдэг бол намайг баг ажилла гэх юм. хэхэ. Тэгээд одоо хэд хэдэн хийдэг ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа. Бас надад атаархдаг хүмүүс цөөнгүй байгааг мэдсэн. Би тогтсон цагт ажлын microphone-ыг бичлэг хийлгэдэг юм. Уг нь мэдээний хоолойг бичээд давтах дээр нь хөтлөгчийн гаргасан алдаануудыг засдаг юм. Нэг өдөр намайг ажил дээр байхгүй хооронд хүмүүс ирж. Тэгээд миний ажлыг тэр хийх юм гэнэ. Шууд л би найруулагч болно, энэ бол миний компьюртер гэдгээс эхлээд бла бла бла болсон. Үлдсэнг нь бичвэл хүн муулсан муухай бичлэг болох гээд байна өө. Саяхан бас нэг сонин магтаал сонссон. Намайг хаана юу хийхээ, хэнд юу гэж хэлэхээ сайн мэддэг гэнэ. :) Энэ жилийн хувьд 5 application бөглөхөөр төлөвлөсөн боловч 3-г нь бөглөсөн. 1 нь бол явах магадлал өндөр, нөгөө нь би Япон хэл сураад шалгалт өгвөл баталгаатай Япон явна, бас нэг нь бол миний аз мэдсэн хэрэг. Одоогийн ажил намайг Япон хэл сур гээд ажилдаа 11 цагт ирж байгаарай гэсэн. Уг нь би өглөө 5 цагаас босдог юм. Тэгээд 9 хүртэл хичээлээ хийвэл өдөрт 4 цаг, орой ажлаа тарж ирээд 1 цаг хичээллэвэл муугүй л боломж. Тэгсэн ажил 11-ээс болсон чинь юун өглөө 5-аас босох, шууд 7 8 болж байгаа юм чинь. хэхэ. Гэхдээ он гаргаад дахиад нэг зүтгээд үзнэ дээ. Энэ жил төлөвлөгөөгөө гаргаж чадсангүй. Он гаргаж байгаад хэдэн юм бичнэ гэж бодоод л байгаа.
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
asdfghjkl

mundag shu manai Deegii. bayriin mend amjilt

Delgerbayar

Bayarlalaa. Saihan bayarlaarai.

noriko

Дээгий минь дээ. Яасан ч мундаг юм дээ. Тууштай хүнийг амьдрал шагнадаг. Илүү сайхан ирээдүйг хүсье ээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)